
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Францын Маконь хотод энэ сарын 30-наас ирэх сарын 4 хүртэл гурван төрлөөр үргэлжилнэ.
Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөл 39, эмэгтэй чөлөөт бөх 19 дэх удаагаа болох гэж байна.
Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг жинд болно.
Сонирхуулахад, дээрх тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүд дөрвөн алт, зургаан мөнгө, 14 хүрэл, эмэгтэй бөхчүүд гурван алт, хоёр мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна.
Энэ удаагийн тэмцээнд оролцох Монголын бөхчүүд:
Эрэгтэй чөлөөт бөх
- 50 кг, Нармандахын Насанбуян /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/.
- 55 кг, Занданбудын Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний болон өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын улсын гурван удаагийн аварга/.
- 60 кг, Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын улсын аварга /.
- 66 кг, Ганхуягийн Ханбүргэдэй /”Алдар” спорт хороо, насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт/.
- 74 кг, Занданбудын Сумьяабазар /ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ий болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга /.
- 84 кг, Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт/.
- 96 кг, Болдын Түвшинтулга /”Харгант-Цамхаг” клуб, залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт/.
Эмэгтэй чөлөөт бөхийн баг
- 48 кг, Цогт-очирын Намуунцэцэг /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ий мөнгө, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/.
- 51 кг, Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/.
- 55 кг, Бат-Оршихын Болор-Эрдэнэ /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт/.
- 63 кг, Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, залуучуудын улсын аварга/.
- 72 кг, Мөнхбатын Хишигмаа /ҮБТДС, залуучуудын улсын аварга/.
Багийн ахлагч
- Болдбаатарын Азжаргал.
- Магсарын Ганхүлэг, “Харгант-Цамхаг” группийн ерөнхийлөгч, “Харгант-Цамхаг” клубын захирал.
Дасгалжуулагчид
- Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч.
- Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын болон “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч.
- Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант.
- Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш, “Арслан” клубын дасгалжуулагч.
- Жамсрангийн Дандар, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирын багш, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч.
- Даваацэрэнгийн Мөнхбаяр, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч.
Манай баг ирэх ням гарагт Улаанбаатараас хүлгийн жолоо залж, маргааш нь ОХУ-ын Эрхүү хотоос Францын Париж хотод очно.
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ болно | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.