Шууд Chart

Х.Баттулгыг Улсын баатар, О.Балжинням, Д.Сумъяа нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойллоо

2016-08-29 10:14:27

Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт болж, баг тамирчдын “Рио-2016” олимпийн наадам, “Чингис Хаан” гран при тэмцээнд оролцсон тайланг хэлэлцэв. Мөн тус холбооны их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгууллаа.

Энэ үеэр дараах тамирчин, дасгалжуулагч нарыг Төрийн дээд одон, медальд тодорхойлох санал гаргажээ.

Тодруулбал, МЖБХ-ны ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулгыг Улсын баатар, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойллоо.

Харин Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Баттулга, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Р.Даваадалай нарыг Ардын багш, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Пара жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч цолонд тодорхойлжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Баттулгыг Улсын баатар, О.Балжинням, Д.Сумъяа нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойллоо  
Үзсэн: 2074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Оюунсүрэн [202.179.31.xxx] 2016-08-29 12:28
Эзнээ олсон шагнал даяар олныг баярлуулдаг. Эх орноо дэлхийн тавцанд мандуулсан дээрхи гавьяатнуудыг тодорхойлсон шагналаар нь шагнана гэдэгт итгэлтэй байна. Бахархаж байна.

Бидэнтэй нэгдээрэй