Шууд Chart

“Ромео, Жульетта”-гаар Улаан-Үдэд өрсөлдөнө

2016-08-30 10:13:20

ОХУ-ын Улаан-Үд хотод ирэх сарын 11-15-нд “Алтан Сэргэ” олон улсын театрын наадам болно.

Үүнд УДЭТ-ын уран бүтээлчид “Ромео, Жульетта” жүжгээр оролцохоор болжээ. Тус жүжгийн гол дүр буюу Ромеод Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн тоглосон билээ.

Өнгөрсөн жилүүдэд тэд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”  жүжгүүдээр амжилттай оролцож байсан билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ромео, Жульетта”-гаар Улаан-Үдэд өрсөлдөнө  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй