
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч үзэж байсан Токитэнкү А.Хүчитбаатар хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр зодог тайлах тухайгаа зарлаад байсан бол өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр дэвжээнд дахин гарч хүч үзэхгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Түүний ийм шийдвэрт хүргэсэн шалтгаан нь хорт хавдар гэнэ. А.Хүчитбаатар хорт хавдар туссанаа өнгөрсөн жилийн долоодугаар сард мэджээ. Гэхдээ тэр барилдааны үед хавиргандаа бэртэл авсан байсан тул түүнийгээ өвдөж байгаа болов уу хэмээн бодож явсан байна. Эмчид үзүүлж, шинжилгээ өгснөөр хорт хавдар гэсэн онош батлагджээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр түүний ойр дотныхон болон дэмжигчид нь цэцгийн баглаа, дотны үгээр угтсан байна.
А.Хүчитбаатар зодог тайлахаа албан ёсоор зарлав | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.