
Бразилын Рио-Де-Жанейро хотноо зуны паралимпийн XV наадам ирэх есдүгээр сарын 7-18-нд болно. Тус наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.
"Рио-2016" паралимпийн наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин өрсөлдөнө.
Тодруулбал, байт харваа Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр, жүдо бөх А.Мөнхбат, Б.Ууганхүү, буудлага З.Ганбаатар, хөнгөн атлетик Г.Цогтгэрэл, пауэрлифтинг Э.Содномпилжээ нар өрсөлдөнө.
Баг тамирчид энэ долоо хоногт Бразилийг зорих юм.
Манай улсын найман тамирчин паралимпид оролцоно | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.