
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 11 дүгээр тойргийн дөрвөн тоглолт өнгөрсөн ням гарагт МХБХ-ны талбайд явагдлаа. Тойргийн нээлтийн тоглолт “Улаанбаатарын Унаганууд”, “Дэрэн” багуудын хооронд өрнөсөн.
Хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж байсан багуудад гурван оноо юу юунаас илүү хэрэгтэй байсан. Тоглолт эхлэхээс өмнө “УБ Унаганууд” 13 оноотой долоо, “Дэрэн” 15 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байсан.
Нэгдүгээр үеийн сүүлийн мөчид Э.Пүрэвдоржийн оруулсан гоол энэ тоглолтын цорын ганц боломж байж 1:0-ээр “Унаганууд” хожсон. Ийнхүү тэд эвгүй өрсөлдөгчөөсөө бүтэн оноогоо авснаар 16 оноотой болж, дөрөвдүгээр байрт дэвшлээ.
Бэртлийн улмаас тогтвортой тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн шавь нар ирэх тойрогт “Улаанбаатар сити” багтай тоглоно.
С.Эрдэнэ-Очирын шавь нар ирэх тойрогт “Улаанбаатар сити” багтай тоглоно | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.