Шууд Chart

Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн болно

2016-08-31 10:22:56

Спортын төв ордонд есдүгээр сарын 7-11-нд сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан кап-2016” тэмцээн болно. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг түрүүлж, БНАСАУ-ын баг удаалсан билээ.

Харин энэ жил хүрээгээ улам тэлж, БНСУ-ын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ. Тэмцээнд БНАСАУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ,  Монгол Улсын Үндэсний нэг болон II шигшээ, оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох залуучуудын шигшээ баг болон залуучуудын II шигшээ баг оролцоно.

БНАСАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцохоор нутгаасаа мордож одоогоор Бээжин хотод бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тус баг есдүгээр сарын 6-нд газардах бол Өмнөд Солонгос улсын мэргэжлийн лигийн “KBL” баг мөн энэ өдөр 14:00 цагаас манай улсад ирнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн болно   
Үзсэн: 1889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй