
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон олимпийн наадмын үеэр хамгийн их дуулиан тарьсан үйл явдлын нэг нь манай улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан юм.
Тэрбээр Узбекийн бөхтэй таарч, нэг оноогоор тэргүүлж явсан ч, эцсийн мөчид шүүгчид эсрэг талд нэг оноо нэмж өгснөөр ялагдал хүлээсэн юм. Улмаар барилдааныг эсэргүүцсэн манай дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн. Тэгвэл олимпийн энэ агшин эдүгээ “Wrestleology” брэндийн фудболк дээр хэвлэгдэн дэлхий даяар худалдаалагдаж байгаа гэнэ.
Манай хоёр дасгалжуулагчийн зургийг нийтэлж, дор нь "Монголчууд шиг тэмц" гэх үгийг сийлсэн тус фудболкны үнэ 22 ам.доллар. “Wrestleology” брэндийн эрхэм зорилго нь бөхийн спортоор хичээллэдэг, сонирхдог хэсэг бүлэг хүмүүст тохирсон хувцас, хэрэглэлийг бүтээх аж. Тиймээс бусад бүхий л спорт дундаас тухайн тамирчнаас хамгийн их чадвар шаарддаг энэ спортын тамирчдын амьдралын хэв маягийг харуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.
Манай хоёр дасгалжуулагчийн зурагтай фудболк 22 ам.доллараар худалдаалагдаж байна | ||
Үзсэн: 2055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.