
Утга зохиолын хамтарсан семинарыг МЗЭ-ийн дэргэдэх "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл, БНСУ-ын Дорно дахины утга зохиолын академи хамтран зохион байгуулжээ.
Семинарт Монголоос "Шинэ мянган" утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Д.Болдхуяг, Ц.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэн, Д.Ган-Очир, Л.Батцэнгэл, Л.Ганзул, Г.Сонинбаяр, Г.Сүхзориг, Б.Чулуунцэцэг, Б.Хүрэлтогоо, Б.Занданхүү, Ө.Батзориг нар оролцов.
БНСУ-ын талаас Дорно дахины утга зохиолын академийн тэргүүн Им Ханъчан, БНСУ-ын Пэгжэ соёл урлагийн их сургуулийн багш Ким Донсү, Чөнбүг аймгийн яруу найрагчдын холбооны дарга Ким Ён нарын зэрэг 20 гаруй хүн оролцож Монгол, Солонгосын утга зохиолын байгууллагуудын хамтын ажиллагаа, хоёр орны утга зохиолыг харилцан орчуулах, соёл, боловсрол, урлагийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцон илтгэлүүд тавьж хэлэлцлээ.
Энэ нь Монгол, Солонгос яруу найрагчдын хоёр дахь удаагийн хамтарсан семинар бөгөөд цаашид жил бүр тогтмол зохион байгуулах юм байна. Мөн Монгол, Солонгос утга зохиолын хамтарсан сэтгүүлийг жил бүр хэвлэн олны хүртээл болгох аж.
Монгол, БНСУ-ын яруу найрагчдын семинар боллоо | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.