Шууд Chart

Каори Ичо босго өндөртэй шагналын эзэн болно

2016-09-01 12:17:56

Японы Засгийн газар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн алдарт бөх Каори Ичог Ард түмний гавьяаны одонгоор шагнахаар болжээ. Энэ талаар “Japantimes” сонин мэдээлсэн байна. Каори Ичо нь 32 настай бөгөөд олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга билээ.

Дээрх шагналыг тус улс 1977 оноос олгож эхэлснээс хойш өдгөө 22 хүн, нэг баг хүртсэн юм байна. Босго өндөртэй энэхүү шагналыг бөхчүүдээс 2012 онд Саори Ёшида хүртэж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Каори Ичо босго өндөртэй шагналын эзэн болно  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй