
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Францын Маконь хотод наймдугаар сарын 30-наас энэ сарын 4-нийг хүртэл гурван төрлөөр үргэлжилж байна.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-д Н.Насанбуян, 55 кг-д З.Занабазар, 60 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 66 кг-д Г.Ханбүргэдэй, 74 кг-д З.Сумьяабазар, 84 кг-д Б.Бямбадорж, 96 кг-д Б.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, 51 кг-д Б.Дөлгөөн, 55 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Х.Болортуяа, 72 кг-д М.Хишигмаа нар оролцох байв.
Гэвч “Рио-2016” олимпийн наадмын үеэр гавьяат тамирчин Г.Мандахнарангийн маргаантай барилдаанаас улбаалж, МЧБХ-нд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Монголын тамирчдыг тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх” гэсэн шийдвэр гарсан тул тэд энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болоод байлаа.
Гэтэл Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр гурван шавийнхаа хамт визээ захиалаад байсан болохоор аз үзэж, хүлгийн жолоо залсан. Ийнхүү тэрбээр тамирчдаа дэвжээнд гаргах гэсэн боловч “Оролцуулахгүй” гэсэн хариу авлаа хэмээн урам муутайхан мэдэгдлээ.
Залуучуудын ДАШТ-д манай улсын тамирчдыг оролцуулсангүй | ||
Үзсэн: 1462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.