Шууд Chart

Зүүн бүсийн Фестивалийн техникийн зөвлөгөөн боллоо

2016-09-06 12:04:21

Азийн хөл бөмбөгийн холбооны зүүн бүсийн 14 хүртэлх насны Фестивалийн техникийн зөвлөгөөн, сугалааны үйл ажиллагаа өчигдөр боллоо. Бээжин хотын захад орших Хөл бөмбөгийн үндэсний бэлтгэлийн төвд есдүгээр сарын 6-10-нд болох Фестивалийн "А" хэсэгт БНХАУ, Макау, БНАСАУ, Тайвань, Хонгконг, "В" хэсэгт Гуам, Умард Марианы арлууд, Япон, БНСУ, Монголын шигшээ баг хуваарилагдав.

МХБХ-ны гүйцэтгэх хорооны хурлын шийдвэрээр манай улсын өсвөрийн шигшээ баг өнгөрсөн хавар байгуулагдаж, гурван сарын турш бэлтгэлээ базаасан бөгөөд Бээжинд ирэхийнхээ өмнөхөн Хөх хотод болсон "Нэг бүс, нэг зам" олон улсын тэмцээнд түрүүлсэн юм.

Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ багийн менежерээр МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун ажиллаж байна. Энэхүү Фестивалийн "А" хэсгийн тоглолтуудыг МХБХ-ны шүүгч Э.Нямсайхан, Н.Оргилбаяр нар шүүн явуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зүүн бүсийн Фестивалийн техникийн зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй