
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам маргааш эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас тус наадамд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.
Тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.
Есдүгээр сарын 10-нд:
Байт харваа - Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
Есдүгээр сарын 8-нд:
Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл
Жүдо бөх - А.Мөнхбат, Б.Ууганхүү
Есдүгээр сарын 9-нд:
Буудлага – З.Ганбаатар
Есдүгээр сарын 13-нд:
Пауэрлифтинг – Э.Содномпилжээ
Паралимп маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 2331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.