Шууд Chart

Паралимпийн эхний өдөр А.Мөнхбат Пуэрто Рикогийн тамирчинтай хүч үзнэ

2016-09-07 10:48:55

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болох зуны XV дахь паралимп өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин оролцохоор тус хотноо хүрэлцэн очоод байгаа билээ.

Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдөр жүдо бөх, хөнгөн атлетикийн төрөл болох бөгөөд манай тамирчид өрсөлдөнө. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат, Б.Ууганхүү, бөөрөнцөг шидэлтээр Г.Цогтгэрэл нар оролцоно.  

Одоогоор жүдо бөхийн сугалаа гарч, жин тус бүрт 12 тамирчин хүч үзэх юм байна. 60 кг жинд Б.Ууганхүү эхний тойрогт эзэн орны бөх Мэсута Понтэс, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай оноолт таарчээ. Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг. Манай тамирчид В3 буюу сул харааны ангилалд багтсан аж.

А.Мөнхбатын хувьд 1989 оны нэгдүгээр сарын 25-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. “Лондон-2012” паралимпид оролцож байсан тэрбээр 66 кг жинд чансаагаар долоодугаар байрт бичигдэн олимпийн эрхийг авсан. Амжилтаас нь дурдвал, “Сөүл-2015” хараагүй иргэдийн дэлхийн наадмын мөнгө, 2010, 2014 Азийн наадмын мөнгө, хүрэл медальтай. Түүний дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар юм. Анхны клуб нь Увс аймгийн “Бөхийн шандас” клуб бол анхны багш нь Ж.Оюунпүрэв, Р.Лхамаа нар байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Паралимпийн эхний өдөр А.Мөнхбат Пуэрто Рикогийн тамирчинтай хүч үзнэ  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй