
Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн бүтэн контакттай тэмцээн БНСУ-ын Бусан хотод энэ сарын 3-5-нд боллоо. Энэхүү тэмцээнийг WKO Шинкиокушинкай Дэлхийн Шинкиокушинкай байгууллагаас зохион байгуулсан. Харин манай улсын хувьд дээрх байгууллагын гишүүн орон болохоор ийнхүү оролцсон байна.
Дээрх тэмцээнд Азийн 18 орноос жин тус бүр хоёр тамирчин урилгаар оролцжээ. Гэхдээ нэг жинд 32 тамирчин өрсөлдсөн нь нэлээн өрсөлдөөнтэй болов. Манай улсын тамирчдын хувьд 65 кг жинд А.Энх-Очсүх, Ө.Энхбаяр, -75 кг жинд М.Батжаргал, -85 кг жинд Т.Баярхүү нар оролцлоо.
Тэднээс Т.Баярхүү шилдэг дайчин тамирчнаар шалгарсан бол нөгөө гурав нь шигшээ наймд шалгарсан байна.
Сонирхуулахад, Шинкиокушинкай каратэ нь 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт багтжээ.
Түүнчлэн Японы нийслэл Токио хотод өнгөрсөн наймдугаар сарын 25-26-нд “Дрим кап-2016” тэмцээн болоход манайхаас Э.Буянбат, М.Батжаргал, Ө.Саруул-Од, Ц.Ганбат, Р.Долгион нар оролцож, Э.Буянбат бүх Японы аварга болов. Ингэснээр тэрбээр Монгол Улсаасаа ийм өндөр амжилт үзүүлсэн анхны тамирчнаар нэрлэгдлээ.
Тулаанчид ганзага дүүрэн байна | ||
Үзсэн: 2632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.