Шууд Chart

Паралимпийн нээлт боллоо

2016-09-08 10:37:32

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV дахь паралимп эхэллээ. Энэ удаагийн "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү хүч үзэх бол бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл оролцоно.

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Жүдо бөхийн сугалаа гарсан бөгөөд жин бүрт 12 тамирчин багтжээ. Тэмцээний 60 кг-д Б.Ууганхүү эзэн орны бөх Мэсута Понтэс, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарсан.

Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг байна. Манай тамирчид В3 буюу сул харааны ангилалд хамрагдсан. Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм. Түүний бөөрөнцөг шидэлтийн тэмцээн маргааш өглөө болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Паралимпийн нээлт боллоо  
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй