Шууд Chart

А.Мөнхбатын жин илүүдсэнээр дэвжээнд гарсангүй

2016-09-09 11:26:19

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадам үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөх байв. Гэвч эрэгтэйчүүдийн 66 кг жинд А.Мөнхбат дэвжээнд гарч чадсангүй. Учир нь манай бөх барилдааны өмнөх жингийн давтан үзлэгт хамрагдахад илүүдэлтэй байснаар тэмцээнээс хасагдсан байна. Тэмцээний өмнөх өдөр болсон жингийн үзлэгт А.Мөнхбат 65 кг есөн грамм байсан бол барилдааны өмнө 70 кг 800 грамм болсноор дүрмийн дагуу эхний барилдааныг хийх боломжгүй болжээ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн.

Сонирхуулахад, харааны бэрхшээлтэй иргэдийг В1, B2, B3 гэж ангилах бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3-т багтсан. Харин В1 хараагүй, В2 дунд зэргийн хараатай ангилалд багтдаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Мөнхбатын жин илүүдсэнээр дэвжээнд гарсангүй  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сонин [43.228.131.xxx] 2016-09-09 22:05
нэгхэн өдрийн дотор 5кг нэмчихэж байгаа юм уу? @_@

Бидэнтэй нэгдээрэй