Шууд Chart

Өсвөрийн хөл бөмбөгчид Унгарт суралцана

2016-09-09 12:25:54

Монголын хөл бөмбөгийн холбоо өсвөр, идэрчүүдийн шилдэг тоглогчдоо Унгарын алдарт Бушкаш академид жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй суралцуулахаар болжээ. 

Тус академид суралцах дөрвөн хүүхдийг тодруулах сонгон шалгаруулалт 15, 16, 17, 19 хүртэлх дөрвөн насны ангиллын дагуу өнгөрсөн сард явагдсан. Шалгаруулалтын дүн гарахад “Хараацай” багийн Б.Амгаланбат /U15/ дээд лигийн “Хоромхон”-ы гарааны тоглогч Г.Ганбаяр (U-16), “Улаанбаатар” клубын О.Хантэнгэр (U17), Нэгдүгээр лигийн “Бешикташ” багт тоглодог Д.Тэмүүлэн (19) нар ховорхон тохиох боломжийн эзэн болсон. Эдгээр тоглогч өөрсдийн насандаа шилдэгт тооцогддог төдийгүй бага залуу насандаа дээд лигийн тэмцээнд өрсөлдсөн авьяаслаг тамирчид юм. 

Б.Амгаланбатын хувьд 2015 онд 14 хүртэлх насны шигшээ багт тоглосон төвийн хамгаалагч бол Г.Ганбаяр улсын аварга, лигийн тэмцээнд оролцож, олон медаль зүүж, шилдэг шагналыг хүртэж байсан. Түүнчлэн ердөө сүүлийн хоёр жилийн дотор хөл бөмбөгийн авьяасаараа олны анхааралд өртөн “Улаанбаатар” клубын бүрэлдэхүүнд багтаж чадсан О.Хантэнгэр 17 настнуудаас мөн шалгарчээ.

Харин 19 хүртэлх насны хамгийн шилдэг нь “Бразил” хочит Д.Тэмүүлэн байлаа. Тэрбээр “Монголын Тэмүүлэл” клубын хамтаар олон арван тэмцээнд оролцож, медаль хүртэхийн зэрэгцээ өөрийн хувийн ур чадвараараа үеийнхнээсээ ялгардаг. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн хөл бөмбөгчид Унгарт суралцана  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй