Шууд Chart

З.Ганбаатар маргааш 25 метрийн буудлагаа хийнэ

2016-09-10 14:21:06

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадам хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өчигдөр буудлагын гар бууны 10 метрийн дасгалд З.Ганбаатар өрсөлдөж, 18 дугаар байр эзэлсэн. Тэрбээр 555 оноо авснаар шигшээ буудлагад шалгарч чадаагүй юм. Энэ дасгалд 49 тамирчин өрсөлдсөнөөс БНХАУ, БНСУ, Узбекстаны буудагч медальт байранд шалгарав.

З.Ганбаатарт 2015 онд АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд 572 оноо авч байлаа. Одоо түүнд дахин хоёр дасгалын өрсөлдөөн бий. Тодруулбал маргааш 25 метр \P3\, 14-д 50метрийн \P4\ дасгалд өрсөлдөнө.

Пара буудлагын тамирчдын хувьд эрхээ авсан тохиолдолд Р1, P3, P4 буюу 10, 25, 50 метрийн дасгалд оролцох боломжтой байдаг. Мөн 10 метрт эрэгтэй, эмэгтэй тусдаа өрсөлдөх бол 25, 50 метрт холимогоор болдог. Өөрөөр хэлбэл 25, 50 метрт эрэгтэй, эмэгтэй тамирчид медалийн төлөө өрсөлдөнө. Сүүлийн жилүүдэд пара буудлагаар хичээллэгсдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх дасгалуудад тусдаа өрсөлдөх боломжтой болсныг олон тэмцээн харуулж байгаа юм. Тиймээс энэ удаагийн паралимпийн дараа дүрмэнд өөрчлөлт орох магадлалтай болоод байна.

З.Ганбаатар пара буудлагын эрэгтэй тамирчдаас анх удаа паралимпийн наадамд оролцож байна. Түүний хувьд 10, 50 метрт өндөр амжилтыг үзүүлдэг бөгөөд 2014 онд Германд болсон ДАШТ-ээс Риогийн эрхээ авсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

З.Ганбаатар маргааш 25 метрийн буудлагаа хийнэ   
Үзсэн: 1514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй