Шууд Chart

“Хөх чононууд” баг “В” хэсэгт багтжээ

2016-09-10 14:53:17

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх арваннэгдүгээр сарын 2-15-нд Азийн хөлбөмбөгийн холбооны “Эв найрамдалын цом” нэртэй шинэ тэмцээнд өрсөлдөхөөр болжээ.

Энэхүү тэмцээн өмнө нь “Challenge cup” нэрээр зохиогдож байгаад 2014 оноос завсарлаж, чансаа доогуур шигшээ багуудын тэмцээн болон энэ жилээс “Solidarity cup” болон өөрчлөгдсөн байна.

Өчигдөр тус тэмцээний сугалаа явагдхад Монголыг төлөөлөх “Хөх чононууд” баг “В” хэсэгт багтлаа. Манай багийн тоглох хэсэгт дөрөв, “А” хэсэгт таван баг тоглох аж. Гэхдээ одоогоор “А” хэсэгт өрсөлдөх хоёр багийн нэр хараахан тодроогүй байна.

Монголын шигшээ багийн хувьд өнгөрсөн онд Зүүн Тимор улсын шигшээ багт хожигдсоноор ДАШТ болон Азийн цом тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ зэрэг алдсан. Гэхдээ Азийн хөлбөмбөгийн холбооноос энэ хоёр тэмцээнд оролцох боломжгүй багуудын дунд “Эв найрамдалын цом” нэртэй тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хөх чононууд” баг “В” хэсэгт багтжээ  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй