
Төрийн соёрхолт, яруу найрагч Н.Нямдорж агсны нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадам энэ сарын 17-нд Хэнтий аймгийн Батширээт сумын Соёлын төвд болно.
Наадмын зорилго нь Н.Нямдорж агсны бүтээл туурвилыг олон түмэнд сурталчлан таниулах, уншигч уран бүтээлчдийг холбох, сумын иргэдэд яруу найрагч уран бүтээлчдийг уулзуулах, шинэ авьяастныг нээн илрүүлэх, сум орон нутгаа сурталчлах, сумын номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлэх, яруу найрагч уран бүтээлчдийн харилцан бүтээлээ солилцох, сурталчлан тэдний бүтээлийг таниулахад оршино.
Наадам дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төв явуулж эцсийн шалгаруулалтад оролцох эрхийг 20 яруу найрагчид олгоно. Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Багануур дүүргийн салбар зөвлөлд тус бүр гурван яруу найрагч оролцох эрх олгоно.
Нэг8 хоёрын давааны шалгаруулалт чөлөөт сэдвээр явагдах бол гурвын даваанд Н.Нямдоржид зориулсан бүтээл, дөрвийн даваанд таван яруу найрагч сэдэв сугалан таван минутад бүтээл туурвин оролцоно.
Н.Нямдоржид зориулсан бүтээлээ сумын номын санд нэг хувийг үлдээнэ. Хоёрын даваанд шалгарсан уран бүтээлч чөлөөт сэдвийн арван номоор наадамд оролцох мандат авна. Наадмыг шүүх таван шүүгчийг тухайн өдөр томилно.
Нэгдүгээр байр эзэлсэн найрагч “Онон хатан ижий” өргөмжлөл, хоёрдугаар байрынх нь “Ноён уулын найраг” өргөмжлөл, гуравдугаар байрm шалгарсан нь “Батширээт уул” өргөмжлөл, мөнгөн шагнал тус бүр гардана. Тусгай байр хоёрыг шалгаруулах бөгөөд өргөмжлөл, мөн мөнгөн шагнал олгох юм байна.
Н.Нямдорж агсны нэрэмжит яруу найргийн наадам болно | ||
Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.