
БНСУ-д Чонжү хотноо “World Martial Arts Mastership-2016” дэлхийн тулааны их наадам боллоо. Тус наадмын жиү-жицүгийн эмэгтэйчүүдийн Fighting төрөлд манай улсын тамирчин М.Баярмаа түрүүлж, дэлхийн тулааны их наадмын аварга цол хүртлээ.
Мөн тэрбээр Newaza төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Мөн Б.Ариунцогт +85 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэд өдгөө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “Asian jiujitsu open championship-2016” тэмцээнд оролцохоор Японы нийслэл Токиод очоод байна.
Баг тамирчдыг Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр ахалж байгаа бөгөөд мэргэжлийн сүмод хүч үзэж байсан Рюүо Э.Санчирболд угтан авчээ.
Дэлхийн тулааны аваргаар М.Баярмаа тодорч, Б.Ариунцогт мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.