
Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 17-нд Хэнтий аймгийн Батширээт суманд болно.
Оролцогчид сумын номын санд номоо тушааснаар мандатаа гардаж авна. Тэр үеэр Р.Чойномын нэрэмжит нийтийн номын сангаас номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах аж.
Дээрх наадмыг Батширээт сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, МЗЭ-ийн хороо, Альфамоторс ХХК, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хамтран зохион байгуулна.
Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам болно | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.