Шууд Chart

Ц.Түмэнжаргал тэргүүн байрт шалгарлаа

2016-09-12 12:14:06

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаан Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохиов. Ийнхүү “Б” буюу “Авьяастан” ангилалд Б.Хүрэлбаатар түрүүлж, Г.Оюун-Эрдэнэ, М.Өлзийбат, С.Дэлгэрмаа нар удаалав.

Харин “А” буюу “Мэргэжлийн дуучдын ангилал”-д “Хос шарга” дууны эзэн, ҮДБЭЧ-ын дуучин Ц.Түмэнжаргал тэргүүн байрт шалгарлаа.

Уралдаанд олон улсын 200 гаруй уртын дуучин оролцов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Түмэнжаргал тэргүүн байрт шалгарлаа  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй