Шууд Chart

“Шөнийн музей”-д морин хуурын чуулгынхан тоглоно

2016-09-13 10:39:37

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Өнгөрсөн жил “Авьяаслаг Азичууд” тэмцээний дэд байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ жил Улсын Филармонийн морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг энэ сарын 14-нд зохион байгуулах гэж байна.

Тэд соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт соёлын арга хэмжээ зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулах зорилгоор 2011 оноос энэхүү “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулсан.

“Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” арга хэмжээг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон нийтэд соёлын өвийг сурталчлах, бахархах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Шөнийн музей”-д морин хуурын чуулгынхан тоглоно  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй