Шууд Chart

“Big bowling friendship” боулингийн гуравдугаар тойрог эхэллээ

2016-09-14 14:54:30

“Big bowling friendship” боулингийн лигийн үндэсний анхдугаар багийн тэмцээний гуравдугаар тойрог эхэллээ.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос манай улсад анх удаа “Big Bowling Friendship” боулингийн лигийн үндэсний анхдугаар багийн тэмцээнийг энэ оны дөрөвдүгээр сараас зохион байгуулж эхэлсэн юм.

Лигийн анхдугаар багийн тэмцээний гуравдугаар тойргийн нээлт энэ сарын 11-нд “Big Bowling” төвд болж, баг тус бүр дөрвөн тоглолт хийлээ. Энэ өдрийн тоглолтод Ц.Молор ахлагчтай баг дөрвөн хожил авч, 12 оноог багтаа нэмж тоглолтоо амжилттай үргэлжлүүлж байна. Ингэснээр багийн дүнгээр Ц.Лхаасүрэн ахлагчтай баг 51 оноогоор хошуучилж, тэдний ард Д.Нацагдорж ахлагчтай баг болон Ц.Молор ахлагчтай баг 49 оноогоор, гуравдугаар байрт Б.Батхүү ахлагчтай баг 47 оноогоор үргэлжлүүлж байна.

Лигийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хувийн дүнгээр шалгаруулж байгаа ба лигийн туршид эрэгтэйчүүдийн чансааг Д.Нацагдорж 3827 оноогоор тэргүүлж байгаа бол хоёр, гуравдугаар байрт Ж.Содномдорж 3610, Б.Пүрэвдорж 3554 оноогоор, Эмэгтэйчүүдийн чансааг С. Дэлгэрцэцэг 3260 оноогоор итгэл төгс тэргүүлж байгаа бол удаах байруудад Ш.Гэрлээ 3199, Р.Долгормаа 2963 оноогоор чансааг тус тус хошуучилж байна.

Гуравдугаар тойргийн дараагийн тоглолт аравдугаар сарын 9-нд бөгөөд энэ өдөр тойргийн аварга баг тодорно. Улмаар энэ оны арванхоёрдугаар сард лигийн анхны багийн цомын тэмцээнд өрсөлдөх шилдэг найман багийн халз тулаан болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Big bowling friendship” боулингийн гуравдугаар тойрог эхэллээ  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй