Шууд Chart

Паралимпийн тамирчдад энгэрийн тэмдэг, батламж гардууллаа

2016-09-19 12:43:53

Бразилын Рио-Де-Жанейро хотноо болсон паралимпийн наадам манай улсын цагаар өнөө өглөө өндөрлөлөө.

Монголоос найман тамирчин өрсөлдсөнөөс жүдо, пауэрлифтингийн төрлөөр хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, жүдо бөхийн 60 кг жинд Б.Ууганхүү, пауэрлифтингийн 88 кг жинд Э.Содномпэлжээ нар хүрэл медаль хүртсэн билээ. 

Эдгээр тамирчинд олимпийн медальтны энгэрийн тэмдэг болон батламж гардуулах арга хэмжээ Рио-Де-Жанейро хотноо болжээ. Энэхүү энгэрийн тэмдэг нь тухайн тамирчныг олимпийн медальтан гэдгийг дэлхийн хэмжээнд гэрчлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Паралимпийн тамирчдад энгэрийн тэмдэг, батламж гардууллаа  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй