
Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 23-25-нд болно.
Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалтад 60 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс хоёр дахь шатанд 20 найрагчийг тодруулжээ.
Ийнхүү тэднийг уншигч танаа танилцуулъя.
Шалгарсан найрагчид:
Б.Баттулга,
Л.Ганзул,
А.Түмэнбаяр,
М.Амархүү,
С.Ууганбаяр,
А.Лхагва,
Б.Амартүвшин,
Б.Жамбалдорж,
Х.Нямхишиг,
Л.Торой,
О.Цэнд-Аюуш,
Ц.Удвалцэцэг,
Э.Гантулга,
В.Нэргүй,
Э.Хишигсүрэн,
Н.Минжинсайхан,
Г.Ишхүү,
Т.Баянсан,
А.Очирпүрэв,
П.Даваажаргал
Тэднээс гадна “Сүмтэй будрын чулуу-2015” яруу найргийн наадамд эхний байрт шалгарсан Ц.Намуундарь, Б.Алтанхуяг, “Өд” сангийн урилгаар Г.Сувдаа, орон нутгаас төлөөлөл болж Б.Энхтөр, Р.Батжаргал, Б.Батмэнд (Говьсүмбэр), Л.Содномдорж (Дорноговь), Б.Энхжаргал, Д.Гансүрэн (Хэнтий), Д.Наранцэцэг, С.Шүрэнцэцэг (Бор-Өндөр), ӨМӨЗО-оос Б.Тогтомж, Д.Наранцогт нар оролцоно.
Наадам Р.Чойномын төрсөн нутаг Хэнтий аймгийн Дархан суманд энэ сарын 23-25-нд болно.
Р.Чойном агсны нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 23-25-нд болно | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.