
Хоккейн Азийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын “Капитал” баг алтан медаль хүртлээ. Тэмцээнд манай улсын тамирчдаас гадна Тайвань, Макао, Сингапур, АНЭУ, Хонгконг, Ома, Филиппиний баг энэ сарын 15-19-ний хооронд өрсөлдөв.
Дээрх тэмцээн 2011 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын баг өнгөрсөн жил анх удаа оролцохдоо хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл энэ удаа амжилтаа ахиулж, алтан медалийн эзэд болов. Гэхдээ 20 хоногийн хугацаанд “Хүннү Молл”-ын талбайд бэлтгэлээ базаасан ч байнгын бэлтгэлтэй улсын багийг ийнхүү илүүрхэж хожсон нь ямар их ур чадвартайгаа харууллаа.
Шилдэг хамгаалагчаар Г.Тамир шалгарсан бол шилдэг хаалгач, довтлогчоор Филиппин, Японы тамирчин нэрлэгджээ.
Монголын хоккейчид алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.