Шууд Chart

Арваннэгдүгээр сар хүртэлх барилдааны хуваарь гарчээ

2016-09-21 10:27:18

Монголын үндэсний бөхийн холбоо есдүгээр сарын 9-нд Үндэсний их баяр наадмын дараа зохион байгуулдаг заалны барилдааны нээлтээ хийж, Монгол Улсад барилгын салбар үүссэний 90 жилийн ойн нэрэмжит 128 бөхийн барилдаан болсон билээ. Тэгвэл тус холбооноос ес, аравдугаар сард дараах барилдаануудыг зохион байгуулахаар төлөвлөсан байна.

Есдүгээр сарын 25. 14:00 цагаас

  • Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Хэнтий аймгийн Батширээт сумын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. 256 бөх зодоглоно.

Аравдугаар сарын 09. 14:00 цагаас

  • Баянзүрх хайрханы хишиг барилдааныг “Бридж” групптэй хамтран зохион байгуулна. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.

Аравдугаар сарын 15. 14:00 цагаас

  • Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан. Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно.

Аравдугаар сарын 16. 14:00 цагаас  

  • Улсын заан С.Гүржавын 100 насны ойд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан. 256 бөх зодоглоно.

Аравдугаар сарын 30. 14:00 цагаас

  • Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан. 224 бөх зодоглоно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Арваннэгдүгээр сар хүртэлх барилдааны хуваарь гарчээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй