
Олон улсын оюутны спортын өдөр өчигдөр тохиосон. Монголын оюутны спортын холбооны хувьд энэхүү баярыг эх орондоо болж буй оюутны Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээний оролцогчидтой тэмдэглэлээ.
Тэмцээнд долоон орны 100 гаруй тамирчин оролцож буй. ЮНЕСКО-гийн шийдвэрээр олон улсад анх удаа тэмдэглэж буй Оюутны спортын өдөр Ази тивийн аварга шалгаруулах оюутан тамирчдын тэмцээний талбайд БНХАУ-БНСУ, Макао-Казахстан, Монгол-Тайванийн багуудын тоглолтууд болсон юм.
Нийт тамирчин тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ОУОСХ-ны сүлд дууллыг эгшиглүүлж, баярын бялуу хуваав.
Олон улсын оюутны спортын өдрийг тэмдэглэлээ | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.