Шууд Chart

“Noise metal fest-2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно

2016-09-21 17:41:58

Монгол Улсад гурав дахь удаагаа “Noise metal fest-2016” олон улсын чанартай анхны төрөлжсөн хүнд буюу метал хөгжмийн наадам энэ сарын 23, 24-нд “SS Club”-т болно. Энэхүү наадам нь гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж, Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготой юм. Анх 2014 онд зохион байгуулагдсанаас хойш олон улсын гэсэн статустай наадамд Mongol (Канад), Nine Treasures (Өвөр Монгол), Defiled (Япон) зэрэг олон улсад танигдсан гадаад хамтлаг оролцож байв.

Мөн уг наадмын тайзнаас Монголын шинэ залуу хамтлаг өөрсдийн гараагаа эхлүүлсэн юм.

Тус наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы Sete Star Sept болон Desecra vity, ОХУ-ын Inner Missing, АНУ-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлаг болон “Хурд”, “Нисванис”, “Булсара” зэрэг Монголын шилдэг 10 гаруй хамтлаг дуучин оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Noise metal fest-2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно   
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
nergvi [59.153.113.xxx] 2016-09-21 19:49
saihan medee baina

Бидэнтэй нэгдээрэй