Шууд Chart

Паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчид нэг удаа 30 сая төгрөг авна

2016-09-22 17:04:37

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадамд Монголын найман тамирчин спортын таван төрөлд өрсөлдсөнөөс жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртсэн билээ.

Олимп, паралимп, тивийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчин болон дасгалжуулагчийг шагнах Засгийн газрын 208 дугаар тогтоол бий. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид сар бүр мөнгөн урамшуулал хүртдэг болсон. Ерөнхийлөгчийн энэхүү урамшууллыг паралимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нар мөн хүртэх эрхтэй билээ.    

Жүдоч Б.Ууганхүүгийн дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагчаар Ш.Энхсайхан ажилласан. Иймд тэд нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн шагнал авах бол дасгалжуулагчид тэрхүү шагналын 50 хувийг нь гардах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчид нэг удаа 30 сая төгрөг авна   
Үзсэн: 1705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй