Шууд Chart

Эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо

2016-09-22 17:56:36

Монгол Улсад анх удаа Дэлхийн эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо. Ингэхдээ “Эм зүйч бид таны төлөө” уриан дор иргэдэд эмзүйч хүнийг таниулах, тэдний эрхийг хамгаалах талаар хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгсөн юм.

Дээрх өдрийг тэмдэглэх болсон шалтгаан нь зарим иргэн эмзүйчдийг зөвхөн эмийн санч гэж ойлгодогтой холбоотой. Эмзүйчид эмийн үйлдвэрт ажиллаж судалгаа, шинжилгээ хийх зэрэг маш олон ажилтай. Тиймээс тэдний талаар нийгэмд зөв ойлголт өгөх нь чухал гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй