
Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн буюу аки башё маш өрсөлдөөнтэй өрнөж байна.
Өчигдрийн хувьд башёг тэргүүлж байгаа озэки Гоэйдо ёкозүна Какүрюү М.Анандыг давснаар тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүгээр 10 дахь даваагаа авлаа. Мөн озэки Кисэносато комүсүби Кайсэйг, сэкивакэ Такаясү Ёшиказэг давав.
Ингэснээр тус башёг озэки Гоэйдо ганцаараа 12 даваатай тэргүүлсэн хэвээр байгаа бол ёкозүна Харүмафүжи, сэкивакэ Такаясү, Маэгашира Эндо нар 10 даваатай нэхэж байна.
- Озэки Гоэйдо 12-0
- Ёкозүна Харүмафүжи 10-2
- Сэкивакэ Такаясү 10-2
- Маэгашира Эндо 10-2
- Ёкозүна Какүрюү 8-4
- Озэки Тэрүнофүжи 4-8
Озэки Гоэйдо тэргүүлэгчийн эгнээгээ хадгалсаар байна | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.