
Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадамд шүлгэн хүлгээ уралдуулах найрагчид Монголын зохиолчдын эвлэлийн хорооны байрнаас дөнгөж сая хөдөллөө.
Наадам Хэнтий аймгийн Дархан суманд өнөөдөр эхлэх бөгөөд арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх юм. Үүнд оролцохоор бүртгүүлсэн найрагчдын эхний шалгаруулалтыг бүтээлээр нь дүгнэсэн бол хоёрын даваанд тунасан найрагчид өнөөдөр ийнхүү хүлгийн жолоо заллаа.
“Оюухай-2016” яруу найргийн наадамд оролцох 20 найрагчийг танилцуулъя.
Б.Баттулга,
Л.Ганзул,
А.Түмэнбаяр,
М.Амархүү,
С.Ууганбаяр,
А.Лхагва,
Б.Амартүвшин,
Б.Жамбалдорж,
Х.Нямхишиг,
Л.Торой,
О.Цэнд-Аюуш,
Ц.Удвалцэцэг,
Э.Гантулга,
В.Нэргүй,
Э.Хишигсүрэн,
Н.Минжинсайхан,
Г.Ишхүү,
Т.Баянсан,
А.Очирпүрэв,
П.Даваажаргал
Тэднээс гадна “Сүмтэй будрын чулуу-2015” яруу найргийн наадамд эхний байрт шалгарсан Ц.Намуундарь, Б.Алтанхуяг, “Өд” сангийн урилгаар Г.Сувдаа, орон нутгаас төлөөлөл болж Б.Энхтөр, Р.Батжаргал, Б.Батмэнд (Говьсүмбэр), Л.Содномдорж (Дорноговь), Б.Энхжаргал, Д.Гансүрэн (Хэнтий), Д.Наранцэцэг, С.Шүрэнцэцэг (Бор-Өндөр), ӨМӨЗО-оос Б.Тогтомж, Д.Наранцогт нар оролцоно.
Р.Чойном агсны нэрэмжит наадамд оролцох найрагчид хүлгийн жолоо заллаа | ||
Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.