
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа зургаа дахь тивийн ноён оргил Карстенз Пирамид буюу Пункак Жаяа оргилд төрийн далбаагаа мандууллаа. Ингэснээр тэрбээр тус оргилд мөрөө үлдээсэн Монголын анхны тамирчин болов.
Карстенз нь дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг бөгөөд далайн түвшнээс 4884 метрт өргөгдсөн хадан уул юм.
Б.Гангаамаа фэйсбүүк хуудсандаа “Миний бие энэхүү чин сэтгэлийн талархлаа илэрхийлэн 20 хоногийн өмнө нэгэн үйл хэргийн төлөө эх орноосоо мордож байсан. Тэгвэл их хэрэг бүтэж анхны Монгол хүн "Далай" хэмээх нэгэн тивийг хураалаа. Карстенз Пирамид буюу Пункак Жаяа гэгч энэ эрхэмсэг эрдэнэсийн оргилыг яагаад ийм их үнэ цэнэтэй, нэр хүндтэй болохыг өөрийн биеэр үзэж, туулж байж ойлгож мэдэрлээ” гэж бичсэн байна.
Б.Гангаамаа Пункак Жаяа оргилд гарсан анхны Монгол уулчин боллоо | ||
Үзсэн: 1644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.