Шууд Chart

“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

2016-09-23 15:57:22

Хил хамгаалах байгууллагаас хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24, 25-нд Ялалтын талбайд болно.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд хилийн отряд, ангиуд гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэгдэх юм. Мөн ой тайга, уул, говь цөл, төвийн болон тал хээрийн бүсийн хилийн анги, салбаруудын онцлогийг илтгэсэн говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг эндээс худалдан авах боломжтой.

Мөн ходоодны шархыг хурдан эдгээдэг бөднө шувууны өндөг, хорт хавдрыг эмчилдэг гишүүнэ, үрэлний навч, сөд өвс, хулангийн ундаа, төрөл бүрийн жимсний чанамал, хүнсний ногоо энэ үеэр зах зээлийн үнээс хямд борлуулагдана. Хилчид эх орныхоо дархан хилийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүнсний ногоо тариалах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зэргээр олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг бие даан үйлдвэрлэж, хөгжүүлж байна.

Тэд эдгээр бүтээгдэхүүнээрээ анги, салбарынхаа хамт олонг хангахаас гадна, орон нутагт нийлүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана   
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй