Шууд Chart

О.Цэнд-Аюуш “Оюухай-2016” наадмын эзэн боллоо

2016-09-26 10:31:03

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадамд “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ.

Харин хоёр, гуравдугаар байрт Б.Алтанхуяг, М.Амархүү нар шалгарсан бол тусгай байрыг Л.Ганзул, Э.Гантулга нар эзэллээ.

Наадам өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Дархан суманд болсон бөгөөд эхний шалгаруулалтад 20 найрагч шүлгэн хүлгээ сойсноос гадна “Сүмтэй будрын чулуу-2015” яруу найргийн наадамд эхний байрт шалгарсан Ц.Намуундарь, Б.Алтанхуяг, “Өд” сангийн урилгаар Г.Сувдаа, орон нутгаас төлөөлөл болж Б.Энхтөр, Р.Батжаргал, Б.Батмэнд (Говьсүмбэр), Л.Содномдорж (Дорноговь), Б.Энхжаргал, Д.Гансүрэн (Хэнтий), Д.Наранцэцэг, С.Шүрэнцэцэг (Бор-Өндөр), ӨМӨЗО-оос Б.Тогтомж, Д.Наранцогт нар урилгаар оролцсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Цэнд-Аюуш “Оюухай-2016” наадмын эзэн боллоо  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй