
Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо өнгөрсөн бямба гарагт эхэлсэн. Тэгвэл тус наадмын эхний өдөр жиү жицү бөхийн эрэгтэйчүүдийн -94 кг жингийн тамирчин, Ховд аймгийн харьяат, “Garuda” клубын тамирчин Б.Ариунцог, +94 кг жингийн тамирчин, Өвөрхангай аймгийн харьяат, “Женко” клубын тамирчин Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртлээ.
Наадам ирэх аравдугаар сарын 3 хүртэл спортын 21 төрлөөр зохиогдох бөгөөд манай тамирчид жиү жицү, самбо, кураш, бодибилдинг, петанк, волейбол, сагсан бөмбөг 3х3 гэсэн төрлөөр өрсөлдөнө.
Азийн элсний наадмын төрлүүд:
- Усанд сэлэлт - марафон
- Элсний хөл бөмбөг
- Элсний волейбол
- Элсний гандбол
- Сагсан бөмбөг 3х3
- Элсний бөх
- Самбо
- Жиү Жицү
- Кураш
- Мутай бокс
- Үндэсний бие хамгаалах урлаг
- Элсний петанк
- Модон бөмбөг
- Хөнгөн атлетик
- Бодибилдинг
Б.Ариунцог, Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.