Шууд Chart

БСШУС-ын сайд Ж.Батсуурь паралимпийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

2016-09-26 16:31:35

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр “Рио-2016” зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү (жүдо), Э.Содномпилжээ (пауэрлифтинг) болон байт харваа холимог багт өрсөлдөж, шагналт зургаадугаар байр эзэлсэн Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, бөөрөнцөг шидэлтээр тавдугаар байрт шалгарсан Г.Цогтгэрэл нарыг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Паралимпийн наадамд амжилт гаргаж, эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан тамирчдадаа баяр хүргэе. Та бүхэн өөрсдийн нөөц, бололцоогоо дайчлан оролцож, амжилт үзүүлсэнд баяртай байна. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ удаагийн зуны олимпийн наадам бидэнд том сургамж боллоо. Дараагийн олимпийн наадам хаяанд ирснийг үргэлж санаж, маргааш эхлэх юм шиг бэлтгэл сургуулилалтаа базаагаарай. Бидний зүгээс боломжит бүх дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллах төдийгүй спортод илүү шинжлэх ухаанчаар хандаж, бодлогоор дэмжих болно” гэв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

БСШУС-ын сайд Ж.Батсуурь паралимпийн тамирчдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй