Шууд Chart

Ирэх бямба гарагт дрифтийн тэмцээн болно

2016-09-28 10:24:42

Авто худалдааны төвийн талбайд ирэх бямба гарагт “Mongolia VS Russia” уриатай “D.Vision Mongolia-2016” дрифтийн тэмцээн зохион болох гэж байна.

Тэмцээнд Монголын шилдэг дрифтчдээс гадна ОХУ-ын долоон тамирчин өрсөлдөх юм.

“D.Vision Continental Leaggue” тэмцээн нь ОХУ-ын нийслэл Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32, Казакстаны хоёр хотод явуулдаг цуврал тэмцээн юм.

Монгол Улсад анх 2015 онд “D.Vision Mongolia” нэртэйгээр зохиогдож Монголын 30 гаруй залуу Оросын шилдэг зургаан тамирчин оролцсон. Тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг ОХУ-ын туршлагатай хүмүүс хийж, гадны шүүгч шүүснээр эхний хоёр байрыг ОХУ-ын тамирчин эзэлсэн бол гуравдугаар байрт Монголын тамирчин Г.Ууганхүү шалгарч байжээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд ОХУ-ын Эрхүү хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойд зориулж хотын мэрийн нэрэмжит “Round” бүхий тэмцээнийг хотын төв талбай болох Кировт зохиосон. Уг тэмцээнд ОХУ, Беларусь, Украины аваргуудтай Монголын гурван залуу өрсөлдсөн юм. Үүнийг 20 мянга гаруй үзэгч үзжээ.

Сонирхуулахад, дрифтийн спорт нь анх 1960-аад онд Япон улсад үүсч 1996 онд АНУ, 1998 онд ОХУ-ын улсад бий болсон. Одоо цуврал том тэмцээнүүд Япон, АНУ, Австрали, Тайланд, Тайвань, ОХУ зэрэг улсад зохиогдож байна.

Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаврыг өндөр хурдаар гүйцэтгэх учиртай. Жишээ нь, нэгдүгээр эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалгаварт тухайн замыг хаана хэрхэн явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.

Гадаадад дрифтийн машин нь хотын зам талбайгаар явдаггүй. Зөвхөн тэмцээн болох газарт ачиж аваачдаг байна. Учир нь, машинууд энгийн хэрэглээнд огт тохиромжгүй юм.

Монгол Улсад дрифтийн спорт 2000 оны сүүлчээр үүссэн гэх боловч 2015 оныг хүртэл дэлхийн стандартаас өөрөөр хөгжиж өөрийн гэсэн шүүлтийн арга барилтай болсон байсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ирэх бямба гарагт дрифтийн тэмцээн болно  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй