
Дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаан саяхан болоход ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадрал тэргүүн байр эзэлжээ.
Казахстан улсын Алмата хотод болсон уг тэмцээн гурван үе шаттайгар зохиогдсон агаад 60 гаруй орны дуучин өрсөлдсөн байна. Үүнээс манай улсын уран бүтээлч, “Серж классик меценат” сангийн дуучин Ч.Бадрал хоолойныхоо цараагаар илүүрхжээ.
Ч.Бадрал нь Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг Ц.Ерөө багшийн удирдлага дор төгсөөд ЦДБЭЧ-д дуучнаар ажилладаг билээ.
Ч.Бадрал тэргүүн байрт шалгарчээ | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.