
Монголын Урлагийн Зөвлөл, Францын элчин сайдын яамтай хамтран, БНСУ-ын элчин сайдын яам, Гёте-Институт, Тайванийн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг ирэх аравдугаар сарын 11-14-нд нийслэл хотноо зохион байгуулах гэж байна.
Тус наадмын зорилго нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжихэд оршиж байна. Найм дахь удаагийн уг наадамд Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээл оролцох аж.
Наадмын нээлтийн ажиллагаа Берлины олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровицын бүтээл “Зуд” киногоор эхэлнэ.
Энэ жилийн наадмын онцлох орноор БНСУ-ыг сонгосон бөгөөд “Солонгосын кино өдөрлөг”-ийг аравдугаар сарын 12-нд Солонгосын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах аж.
“Улаанбаатар” олон улсын кино наадам болно | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.