
Монголын Урчуудын эвлэлийн хорооны удирдлагууд гишүүн уран бүтээлчдийнхээ дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Намар” үзэсгэлэнг өчигдөр нээлээ.
Тав хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд 80 гаруй уран бүтээлчийн 84 бүтээл дэлгэгдсэн байна. “Говь”, “Нутаг мину”, “Хар эрвээхий”, “Бодрол”, “Намар” зэрэг олон сэдвийг уран зураг, баримал, керамик, Монгол зураг, инстоляцийн урлагаар илэрхийлжээ.
Энэхүү үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн гурван үеийн уран бүтээлч оролцож, өөрсдийн бүтээлээ сонирхуулсан байна. Тодруулбал, Монголын нэрт зураач Д.Пүрэв, З.Уянга, Д.Булгантуяа, Ц.Эрдэнэцог, Н.Оросоо нар багтжээ.
“Намар” үзэсгэлэн дэлгэгдлээ | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.