
“Холбооны цом-2016” хөл бөмбөгийн тэмцээний наймны нэгт учраа таарсан “Сэлэнгэ пресс”, “Хангарьд”-ийн залуус өчигдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо.
Өнгөрсөн лхагва гарагт “Хүрхрээ” үндэсний дээд нөхөн тоглолтоо хийхэд “Хангарьд”-д хүн дутуу байсан ч Ц.Мөнх-Эрдэнэ, О.Мижиддорж нарын гоолоор "Сэлэнгэ Пресс"-ийг хожсон. Тэгвэл өчигдрийн тоглолтод ч Орхон аймгийн залуус А.А.Аферийн гоолоор тэргүүлж эхлэв. Удаах гоолыг 14 дэх минутад Ц.Мөнх-Эрдэнэ оруулж, эхний үеийг “Хангарьд” 2:0-ээр тэргүүллээ.
Харин хоёрдугаар хагаст “Сэлэнгэ пресс”-ийн тоглолт сэргэж, Ц.Түмэнжаргал 59, 75 дахь минутад гоол оруулан, тооны харьцааг тэнцүүлэв. Гэвч тэд тэнцээгээ тэргүүлэл болгох боломжийг бүрдүүлж чадсангүй. Учир нь үндэсний шигшээ багийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ 80 дахь минутад торгуулийн цохилтоос тоог 3:2 болгосон бол эхний гоолын эзэн А.А.Афер тоглолын эцсийн цэгийг 90 дэх минутад тавьж, баг нь 4:2-оор хожлоо.
Тиймээс “Хангарьд” баг “Холбооны цом”-ын дөрөвний нэгийн шатанд нэгдүгээр лигийн мөнгөн медальт “Атлетик 220” багтай тоглоно.
“Хангарьд” баг “Атлетик 220” багтай тоглоно | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.