Шууд Chart

Д.Сумъяа өнгөрсөн амьдралаараа "аялав"

2016-09-29 10:08:05

“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо.   

Монгол Улсын кино урлагийн түүхэнд спортын сэдвээр хийгдсэн кино нь “Хань”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” л бий. Үүнээс хойш энэ сэдвээр хийсэн кино тасраад байсан бол “Хүлэгү пикчерс” кино компанийн уран бүтээлчид энэ төрлийг сонгон Монголын жүдо бөхийн холбоотой хамтран тамирчны бодит түүхээс сэдэвлэсэн Монголын анхны орчин үеийн кино хийлээ.

Ерөнхий найруулагчаар “Бодлын хулгайч”, “Үргээлэг”, “Босуул”, “Lovers” зэрэг уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэсэн Ж.Сэнгэдорж ажилласан бол зохиолыг Т.Номуунзул, гол дүрд залуу уран бүтээлч Т.Жинжмаа тоглосон байна.

Нээлтийн үеэр Д.Сумъяа “Миний амьдралаас сэдэвлэж кино бүтсэн гэж бодохоор зүүд ч юм шиг санагдлаа. Мөн өөрөө гол дүрд нь тоглосон юм шиг сандарч, хурдхан үзэхийг хүсч байна” гэсэн юм. Харин киноны төгсгөлд түүнээс “Кино ямар санагдав. Өөрийнхөө өнгөрсөн амьдралыг харах шиг болж чадав уу” гэхэд “Сайхан бүтээл болж. Уран бүтээлчдэдээ намайг өнгөрсөн амьдралаар минь аялуулсанд баярлалаа” гэв.

Нээлтийн арга хэмжээнд кино уран бүтээлчдээс гадна Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням, МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат тэргүүтэй жүдочид хүрэлцэн ирсэн байв.

Үзэгчдийг хүсэн хүлээлгэсэн тус киноны фото сурвалжлагыг уншигч танаа хүргэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяа өнгөрсөн амьдралаараа "аялав"   
Үзсэн: 2884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [172.58.39.xxx] 2016-09-29 13:51
Хүмүүсээ дахин дахин амьдад нь нэгнээ хайралцгаая Даш балбар найрагчийн маань захиас бага багаар биелэлээ олж байгаад баяртай байна
Зочин [202.70.34.xxx] 2016-09-29 13:35
saihan busguid amjilt husey

Бидэнтэй нэгдээрэй