
УДЭТ-ын уран бүтээлчид түүхэн жүжгийн намар цагийн нээлтээ Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгээр хийх гэж байна.
Ирэх аравдугаар сарын 1, 2-нд тоглогдох тус бүтээл нь түүхэн жүжгийн уралдаанд шалгарч байсан юм. Мөн 2011 оны шилдгийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадмын гран при, оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод” ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртэж байв.
Энэхүү жүжиг нь Монголын их Хүннү гүрний түүхээр бүтсэн бүрэн хэмжээний анхны жүжиг бөгөөд театрын тайзнаа бүрэлдэн бий болж байгаа Монгол Улсын түүхийг баяжуулсан томоохон бүтээл болсон юм.
Найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, гол дүр Модун Шаньюйд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Могул хатанд төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар тоглосон билээ.
“Тэнгэрийн хүү” тайзнаа дахин тоглогдоно | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.