Шууд Chart

Сагсчид мөнгөн медаль хүртлээ

2016-09-30 09:25:03

Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн боллоо.

Манай сагсчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртээд байна.

Азийн элсний наадамд спортын найман төрөлд 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монголын баг ийнхүү жюү жицү бөхийн төрөлд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө, нийт найман медаль хүртээд байна.

Азийн элсний наадам аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Тайландын Пукет арал дээр хоёр жилийн өмнө болсон наадмаас Монголын баг самбо, жюү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсчид мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй