Шууд Chart

Шөвгийн наймд өрсөлдөх теннисчид тодров

2016-09-30 09:33:59

Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны ээлжит тэмцээн БНХАУ-ын Үхань хотноо болж байна. 2,5 сая ам.долларын шагналын сантай “Wuhan Open” тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо. Шөвгийн наймд шилдгүүдээс Польшийн А.Радваньска, Румыны С.Халеп, ОХУ-ын Кузнецова нар багтаад байна.

Харин тэмцээнийг тэргүүлэн тоглосон ХБНГУ-ын тамирчин А.Кербер хоёрдугаар тойрогт, АНУ-ын Винус Уильямс гуравдугаар тойрогт өрсөлдөгчдөө хожигдсон. 2015 оны тус тэмцээний аварга Винус өчигдөр ОХУ-ын Кузнецовад хоёр үеийн тоглолтод дийлдсэн юм.

Шөвгийн наймын оноолт:

  • Чехийн Петра Квитова - Их Британы Конта
  • Румыны С.Халеп - АНУ-ын Мэдисон Кэйс
  • ОХУ-ын С.Кузнецова – Польшийн А.Радваньска
  • Словакийн Д.Цибулкова – Чехийн Барбора Струкоав нарын теннисчид үлдээд байна.

Тэмцээний аварга маргааш тодорно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шөвгийн наймд өрсөлдөх теннисчид тодров  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй